Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Баян-Өлгий аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 12 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Баян – Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори 2021 оны 12 дугаар сард Баян- Өлгий аймгийн Ховд голын Өлгий дээд, Өлгий доодцэгээс хөтөлбөрийн дагуу тус тус 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 12 дугаар сард хийсэн Баян-Өлгий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарынстандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-тай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд- Өлгий дээд цэг |
11.04 |
2.0 |
1.12 |
0.03 |
0.001 |
0,002 |
2 |
Ховд- Өлгий доод цэг |
10.72 |
2.24 |
0.96 |
0.03 |
0.001 |
0,002 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсанүзүүлэлтүүдийг тодрүүлав.
Ховд гол, Монгол Алтай нурууны араас эх авах Цагаан Ховд, Хар Ховд гол хоорондоо холбоотой Хотон, Хоргон нуурт цутгаж гарснаас эхлэн Ховд гол гэж нэрлэгддэг. Ховд голын урт 516 км, ус хурах талбай 58000 ам км юм. Ховд голд Толбо, Даян, Хотон, Хоргон, Ачит зэрэг нуур илүүдэл усаа юүлэхийн хамт өндөр уулсын мөнх цас, мөстөл, мөсөн голын усаар тэтгэгдэх тул 6-7 дугаар сард хамгийн их урсац ажиглагддаг ба гидрограф нь ихэвчлэх ганц оройтой байдаг. Энэ сард Ховд голын Өлгий дээд цэг, Өлгий доодцэгээс тус тус 1 сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 172.2-181.3 мг/л-т хэлбэлзэж байсан.
Дүгнэлт: Баян-Өлгий аймгийн гадаргын усны 2021 оны 12 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилт бага, 172.2-181.3 мг/л-т хэлбэлзэж байсан ба голууд бохирдолгүй, цэвэр байсан байна.
БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ